Сайн байна уу? Дүн гарах болсонтой холбогдуулан
оюутнуудын зүгээс маш олон асуулт асууж байгаа тул дахин тайлбар хийж байна.
1. Тусгай зориулалтын англи хэлний хичээлийн улирлын эцсийн
дүнг дараахь байдлаар гаргана. Цахим хичээлд нэвтэрч хичээлд хандсан байдал –
45 оноо, онлайн тест – 10 оноо, даалгаварын гүйцэтгэл – 45 оноо (Unit 1-8, Unit тус бүр 4 хичээлтэй. Хичээл тус бүрийн тайлбарын ард байгаа дасгалыг хийнэ.
Эсвэл номны дагуу хийгээд явуулсан ч болно. Даалгавар
хийсэн файлаа Цахим хичээлийн Даалгаврын гүйцэтгэл хэсэг рүү явуулах юм уу
эсвэл dbayarmaa_66@yahoo.com
хаяг руу явуулж болно. Энэ долоо хоногт буюу 5-р сарын 17
өдөр Ням гараг хүртэл хугацааг сунгасан. Хэрвээ хичээлийг хугацаанд нь долоо
долоо хоногт нь хийгээд явсан бол нэг их ачаалал өгөхгүй байхаар бодож хийсэн.
1 хичээл дунджаар 2-3 л дасгалтай байгаа. )
2. Лекц хэсэгт монгол тайлбартай хичээл алга байна гээд
байна. Би өөрөө харж шалгалаа. Монгол тайлбартай хичээл Цахим хичээлийн сайт
болон блог дээр аль алин дээр нь байгаа. Хамгийн гол нь татаж аваад сонсоно
гэсэн байсныг та бүхэн анхааралгүй орхисон байна. Учир нь цахим хичээл дээр
зурган файлаар орж байгаа болохоор заавал өөрөө татаж авч байж сонсох товчин
дээр дарж тайлбарыг сонсоно. Цахим хичээл цэс дээр ард нь монгол тайлбартай
гээд бичсэн байгаа.
3. Шалгалтын хувьд 10 хоногийн өмнө зарласан. 45 оноотой 50
минутын тест товлосон хугацаанд хийх бэлтгэлтэй байж, ажил цагаа зохицуулах
бүрэн боломжтой байсан байх гэж бодож байна. Хэлний багш бидний хувьд олон
өдөр, олон удаа авах боломж хомс байдаг. Учир нь тестийн төвийн ажилтантай
холбогдож өдөр товлоод тестээ оруулна. Тестийн хугацааг жаахан урт, ядаж энэ
өдрийн оройн 6 цаг болтол нээлттэй байлгахыг хүссэн ч хүүхдүүд нэг адил тест
хийж байгаа тул зургийг нь аваад бусдад дамжуулах магадлалтай байдаг байна.
Гэсэн хэдий ч оюутнуудад боломж олгохын тулд тестийг 2 цагийн хугацаатай
нээлттэй байлгасан. Бидэнд тестийн дүнг явуулахаар техникийн саатлаас болж
тестийн бүрэн оноогоо авч чадаагүй оюутан болон хүндэтгэх шалтгаанаар шалгалтаа
өгч чадаагүй оюутан байвал судлаад тухайн оюутантай холбогдож өөр ямар нэг
аргаар шалгалтыг авах болно.
Даалгавраа товлосон эцсийн хугацаанд багтаан илгээнэ үү.
Шалгалтын дүн гаргаж тавьсны дараа гомдол санал байгаа бол блог дээр юм уу,
цахим хичээлийн Постууд хэсэгт бичиж үлдээнэ үү. Мөн товлосон эцсийн
хугацаанаас өмнө гэдгийг анхаараарай. Учир нь 5-р сарын 18 өдөр буюу Даваа
гарагт дүн гаргачихсан байна. Үүнээс хойш ямар нэг гомдол хүсэлт хүлээн авахгүй.
АМЖИЛТ ХҮСЬЕ!